Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Модны 2-ын замын эхний 500 метр газарт асфальт-бетонон хучилтын, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж, өнөөдөр 04:00 цагаас замын хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн 506 метр замыг ирэх сарын 1-ний өдөр бүхэлд нь хучиж дуусгах бөгөөд явган хүний зам, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм.
Ташрамд мэдээлэхэд, Модны-2-ын зам өмнө хоёр эгнээ хоёр урсгалтай байсан бол засвар шинэчлэлтийн ажлыг хийснээр дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто зам болж байгаа юм.