​Эрдэмтдийн зөвлөл 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Ковид-19 халдварын тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Тэгвэл нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг  Эрдэмтэдийн зөвлөл, ХӨСҮТ-өөс гаргасан бөгөөд 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү энэх саналыг гаргаж байгаа гэжээ.  Мөн дээрх арга хэмжээг авбал халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзжээ.

Ташрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт заал, баар, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм.