Модны 2-ын замыг маргаашнаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд #маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу