Хоногт 205 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн 1596 тохиолдол нэмж батлагджээ. Үүний 1282 нь Орон нутагт, 314 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Орон нутагт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь

  • Баян-Өлгий аймаг 64
  • Баянхонгор аймаг 69
  • Булган аймаг 76
  • Говь-Алтай аймаг 83
  • Дархан-Уул аймаг 152
  • Дорнод аймаг 129
  • Завхан аймаг 82
  • Өвөрхангай аймаг 51
  • Сэлэнгэ аймаг 55
  • Ховд аймаг 231
  • Хөвсгөл аймагт 22 тохиолдол нэмж батлагдлаа.

Мөн хугацаанд 2022 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 хүн нас барж, нийт эндэгдэл 907 болжээ.

Өдгөө 11.093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1716 нь хүүхэд, 326 нь жирэмсэн эмэгтэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо хоногт 205-аар нэмэгджээ.