Л.Энх-Амгалан:  9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлж танхим, цахимаар хослуулан орно

Засгийн газрын хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэх болон танхим, цахимыг хэрхэн хослуулах талаар хэлэлцжээ. Энэ талаар дөнгөж сая Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр:  

-Цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Улсын хэмжээнд 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдлол орсон гэсэн судалгаа гарсан. Иймээс есдүгээр сарын 1-ээс хичээлийг танхим болон танхимын бус байдлаар нээнэ. Хичээл эхлүүлсэн бослон нэг үндэслэл нь сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын нийт 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байна. Мөн нийт 220 мянган хүүхэд  дархлаажуулалтын хоёр дахь тунгаа авсан байна. Тиймээс хичээл сургуулийг нээх үндэслэл болж байна. Засгийн газрын гаргаж буй шийдвэр маш том эрсдэл дагуулж байна. Одоо 0-11 насны хүүхдийн өвчлөл өндөр байна. Халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байна.  Мөн цэцэрлэгийн насны 4-5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс танхимаар орно. Өөрөөр хэлбэл, тав хоног, танхимаар, тав хоног цанхимаар хичээл орно. Ногоон бүс гэж зарласан газар зуун хувь танхимаар хичээллэнэ. Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсэд 5:9 гэсэн стратегийг баримтална. Есдүгээр сарын 13-наас эхэлж, цахим танхимын хичээл хосолно гэсэн юм. Мөн хичээл яг ямар хуваарийн дагуу яаж орон талаар салбыарын яамнаас ирэх баасан гарагт албан ёсоор мэдээлэл өгнө гэлээ. 

">http://