Э.ЦЭНДБААТАРЫН ТУЛААНЫ ДҮНГ ЭСЭРГҮҮЦЭЖ ГОМДОЛ ГАРГАЛАА

Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар Олимпийн наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын Алберт Батыргазиевт 3:2-оор Кубын шүүгчийн шийдвэрээр тун эргэлзээтэй ялагдсан.Тэгвэл Монголын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор гомдол гаргах үйл ажиллагаа өрнөж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ.

AIBA-гийн дүрмэнд Рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болно гэж заасан байдаг. Харин Э.Цэндбаатарын энэхүү тулаанд түүний дараагийн учраа Кубын шүүгч 1 дүгээр шүүгчээр ажиллаж, ялалтыг Оросын талд өгсөн. Тиймээс манай улс энэхүү эргэлзээтэй шийдвэрийн талаар протест бичиж байна. Хэрвээ манай гомдлыг хүлээж авбал Э.Цэндбаатарын бичлэгийг тусгай гурван шүүгч томилон шүүлгэх учиртай. PROTEST (эсэргүүцэл) бичихэд 500 US$ төлдөг бөгөөд одоогоор манай гаргасан гомдолд хариу өгөөгүй байна.