ТОКИО ХОТЫГ ДАЛАЙН ХАР ШУУРГА ДАЙРАН ӨНГӨРӨХТЭЙ ХОЛБООТОЙГООР ГАДААХ ТЭМЦЭЭН УРАЛДААНУУДЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ

Маргааш буюу долдугаар сарын 27-нд, орон нутгийн цагаар 15:00 цагт Япон тэр дундаа нийслэл Токио хотыг далайн хар шуурга дайран өнгөрөх тухай орон нутгийн цаг уурын албанаас мэдээлжээ. Иймд Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос гадаа талбайд болдог тэмцээн уралдаануудыг хойшлуулж эхэлжээ.  

Ташрамд мэдээлэхэд Олимпийн хотхонд 206 улсын нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа юм.