Баруун 4 замыг 2 хоног хаана

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо буюу Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн хучилтыг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. 

Засварын ажил долдугаар сарын 23-ны 00:00 цагт эхэлж, 26-ны өдрийн 06:00 цагт дуусах бөгөөд энэ хугацаанд тодорхой хэсгүүдийг хаах юм. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын газраас анхааруулж байна.