Маргааш бүх нийтийн ажлын өдөр

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй өнжсөн. Гэхдээ хууль заасны дагуу тухайн өдрүүдэд бүх нийтээрээ ес хоног амрахаар болсон юм. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн  ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагт шилжүүлэхээр зохион байгуулсан. Тэгвэл 24-ний бямба гараг маргааш бөгөөд бүх нийтээрээ ажиллана.