УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРГЭЭ МЭДРЭГДЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс урагш 49 км-т өнөөдөр өглөө 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний чичирхийлэл Улаанбаатарт 09:13-15 минутад мэдрэгдлээ. Энэ талаар Шинжлэх ухаан, одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад

"Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-07-22 09:12:51 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34 106.92 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.2 Болсон газар : Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд боллоо. Одоогийн байдлаар учирсан хохирол байхгүй бөгөөд аль аль хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн талаар мэдээ хүлээн аваагүй байна. Гэхдээ хохирол учрахаар хэмжээний газар хөдлөлт болоогүй" гэв. 

https://www.volcanodiscovery.com/earthquakes/mongolia.html