ЗАГАСТАЙН ДАВААНЫ ЗОРЧИХ ХЭСГИЙГ МАРГААШ НЭЭНЭ

Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СССС" ХХК, гүйцэтгэгчээр үндэсний "Түм Арвижих", "Арж роуд" компаниуд ажиллаж байна.

Борооны улмаас 2 хоног ажил саатсан тул түр зам гаргах боломжгүй хэсэгт үлдсэн 800 метр замын асфальтбeтон хучилтыг өнөөдөр /2021.07.19/ дуусгаж, зарим хэсэгт шинээр түр зам гаргахаар боллоо. Ингэснээр зорчих хэсгийг 2021 оны 07 сарын 20-ны өглөө нээхээр боллоо. 

Иргэд хясаатай 2 хэсэгт түр замаар зорчино. Гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус замыг 2021 оны 10 дугаар сард бүрэн дуусгахаар эрчимтэй ажиллаж байна.