ТЕГ-аас 2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж байгаа талаар мэдээллээ. Тиймээс иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны дотор цахим системд бүртгүүлэх шаардлагатай аж.
Ташрамд мэдээлэхэд энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.