Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд суманд ажилласан. Улмаар ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байгаа юм. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилж байгаа талаар дөнгөж сая мэдээллээ.
Шинээр томилогдсон албан тушаалтнуудын нэрс:
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
- Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
- Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох
- Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
- Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөллөө.