ЗГ: Наадмыг 1 жилээр хойшлуулж, зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ удаа "Үндэсний баяр наадам тэмдэглэвэл 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байна" гэсэн судалгааг танилцуулсан. Мөн УОК-оос баяр наадмыг хойшлуулэх, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулж ирсэн учраас дөнгөж сая хуралдаад наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.   

Мөн улсын баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ” гэсэн юм. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/315283393574664