Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн мэдээлснээр 25 хүнийг танилцуулсан бөгөөд эдгээр томилгоог Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргах юм.
ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД:
- Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
- Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
- ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/
- Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
- Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
- Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
- Унгар-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
- Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав
- ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
- Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/
- Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
- Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
- Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
- Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
- Киргизстан- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
- Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
- АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
- Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
- Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/
- Бүгд найрамдах Энэтхэг-Д.Ганболд
- Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл