БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдөр   solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр  бүртгэнэ.  

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг2021 оны 7 дугаар сарын 16-ныөдөр зарлана. Шалгалтыг 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23 -нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

  •   18-39 настай Монгол Улсын иргэн
  •   Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  •   БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  •   Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  •   Өнгө ялгах чадвартай
  •   Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү. 

Анхааруулга:

  • Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно
  • Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
  • Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

https://docs.google.com/viewerng/viewer?url=http://hudulmur-halamj.gov.mn/uploads/pdf/0e38102b06734bfc333447f4bbe41d3612d12a3e.pdf