ЭМЯ: Хоногт 1811 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн эхэнд жирэмсэн эмэгтэйчүүд цар тахлаас хэрхэн  урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэв. Зүй нь сүүлийн үед жирмэсэн эмэгтэйчүүд халдвараар өвчлөх, улмаар хүндрэх байдал эрс нэмэгджээ. Тэр дундаа таргалалттай болон олон дахин төрсөн эмэгтэйчүүд цар тахлаар хүндрэх нь олон байгаа аж. Иймээс эрүүл мэндийн байгууллагаас өгөх зөвлөмжийг сайтар дагаж, дархлаагаа дэмжиж, сэтгэл санаагаа тайван байлгахыг санууллаа.

Мөн ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэснээр эмэгтэйчүүдийн сарын тэмдэгт өөрчлөлт орж байгаа ч урагт нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн 24 цагт ковид-19 халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Өдөрт  бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмч нарын хомсдол үүсээд байна.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1811  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 111.505 боллоо. Мөн хугацаанд 834 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар 70.792 хүн эдгэрээд байна.

Хоногт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж байна.

  • 0-4 насныхан 121
  • 5-9 насныхан 176
  • 10-14 насныхан 161
  • 15-17 насныхан 87
  • 18-24 насныхан 187
  • 25-29 насныхан 237
  • 30-34 насныхан 349
  • 35-39 насныхан 203
  • 40-44 насныхан 191
  • 45-49 насныхан 140
  • 50-54 насныхан 115
  • 55-59 насныхан 118
  • 60-64 насныхан 85
  • 65-69 насныхан 39
  • 70-74 насныхан 24
  • 75-79 насныхан 21
  • 80-84 насныхан 9
  • 85 дээш насныхан 10

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 216 боллоо.

Улаанбаатарт 983 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 87.592 боллоо. Харин орон нутагт 823 тохиолдол батлагдлаа.

Одоогоор 12.296 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл

  • Хөнгөн 8.764
  • Хүндэвтэр 3.149
  • Хүнд 1.144
  • Маш хүнд 239  хүн байна.

Сүүлийн 24 цагт 51-80 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 530 боллоо. 30-39 насныхан 3 хүн 6-12 хоног эмчлүүлж байгаад нас барлаа.

мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

https://www.facebook.com/watch/live/?v=489852738968661&ref=watch_permalink