У.Хүрэлсүх намын даргын суудлаа  энэ сарын 24-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгөх үү

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр энэ сарын 25-нд бүрэн эрхээ баталгаажуулж тангараг өргөнө. 

Тэгвэл түүний шинэ багт орж ажиллах хүмүүсийн нэрс яригдаж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилоно гэсэн яриа байна. 

Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхтэй зэрэгцээд намын гишүүнчлэлээс түдгэлзэх тул намын даргын тамгыг хэн авах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл МАН-ын дүрэм ёсоор Намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Энэ дүрмээ мөрдөж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэрээр намын даргын тамгаа хүлээлгэж өгнө. Мөн энэ тухай МАН дотор "Л.Оюун-Эрдэнийг Намын дарга болгох тохироог Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийсэн. Одоо зөвхөн Их хурлаараа батламжлах үлдсэн" гэд түүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу энэ сарын 24-нд Их хурлаа хуралдуулж, намын даргын тамга, тэмдгээ хүлээлгэж өгнө гэцгээж байна.