2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргасан билээ.
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг заавал бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүртгэлийн хуудас
3. Суудлын хуваарь
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв