С.ЭРДЭНЭ: АСАР ИХ ЛУЙВРЫН ЭСРЭГ ХҮЧИН МӨХӨСДСӨН Ч ҮЗЭЛ САНААНДАА ҮНЭНЧ ҮЛДЭЖ ЧАДСАНДАА БАХАРХАХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ нийт сонгогчдын 6 хувь буюу 72569 хүний саналыг авсан юм. Тэгвэл тэрбээр сонгуулийн үр дүнтэй холбогдуулан цахим хуудсаараа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" гэжээ.