Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж, ирц улсын хэмжээнд 52.76 хувьд хүрснээр сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байгаа юм. Сонгуульд нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 сонгогчийн санал авсан.
Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа
"Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай.
Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт. Бидэнд итгэж саналаа өгсөн +200 мянган сонгогчиддоо маш их баярлалаа. Бид та бүхэндээ итгэж хичээсэн, зүтгэсэн.
Цаашдаа ч бид шинэ цагийн Монгол улсынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зогсолтгүй явах болно. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Баярлалаа" гэжээ.
Мөн түүний гэргий өөрийн цахим хуудастаа
"Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ! Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.
Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ!
Бид хоер эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очиод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа.
Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай" гэжээ.