ЭМЯ:  7102 хүнд шинжилгээ хийхэд1143 хүнээс  нь халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ. ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн нь 1052 Улаанбаатар хотод, 91 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 60372 боллоо.

Мөн гурван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж байна.

  • 67 настай эмэгтэй
  • 80 настай эрэгтэй
  • 43 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51448 болов.

  • хүнд хэлбэрийн 462,
  • маш хүнд 122 хүн байна.

Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Тохиолдлын тархалт нэмэгдэж байгаа учраас вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Батлагдсан дийлэнх тохиолдол вакцинд хамраглаагүй иргэд байгаа юм. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлаарай" гэсэн юм. 

мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү