ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОСКВА ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлал хийхээр 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Москва хотод хүрэлцэн ирэв.

Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй уулзаж, 6 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийнэ.