Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ

Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх  боломжоор хангах юм. Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болголоо.