Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг маргаашнаас данс руу нь шилжүүлж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг өнгөрсөн онд санаачилсан. Улмаар дээрх санаачилгыг УИХ, Засгийн газраас дэмжсэнээр тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох, нэг нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг маргаашаас иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.