“Оюутолгой” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Өлзийбаяр, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Батмөнх, А.Баатархүү, Б.Баярнэмэх, Х.Нансалмаа нарт холбогдох захиргааны хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль, алдангиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, мөн хуульд хамаарах хэсгийн хэмжээгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн хэмжээг бууруулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.