УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

МАН-ын Хяналтын хороо дөнгөж сая хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлжээ. Учир нь Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч,үүнтэй холбоотойгоор МАН-ын  нэр хүнд олон нийтийн дунд унаад байсан. 

Түүнчлэн МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй.  Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой гэж мэдэгдсэн юм.