Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,3 магнитудын газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6,3 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.