УИХ-ын дарга Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудлыг ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООгоор авч хэлэлцэхийг үүрэг болголоо

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх баримт ил болж, хохирогчид хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгч эхэлсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор дээрх мэдээллийг анх гаргасан Цахиур.мн сайтын сэтгүүлчдийг дарамталсан, сайтыг нь хаалгах гэж оролдсон гэх мэдээлэл гарсан. Дээрх үйл явдалтай холбогдуулан хохирогч эмэгтэйчүүдтэй ярилцлага хийсэн сэтгүүлчид өнөөдөр УИХ-ын даргад хандан шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАРЫН нэр холбогдсон асуудлыг Байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООны дарга Б.БАТ-ЭРДЭНЭД өглөө. 

Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байгаа юм.