Д.Амарбаясгалан: Үүх түүх, үзэл баримтлал нэг манай хоёр нам 100 жилийн ойгоороо нэгдэж байна

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн. Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАН, МАХН хоёр намын төлөөлөл TV9 телевизийн эфирт цахимаар холбогдон байр сууриа илэрхийлсэн.Тухайлбал, 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой болж байна. 100 жил гэдэг их зүйлийг бодогдуулж байна. Үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг бидэнд цаг хугацаа олгож байна. МАН-ын нөхдүүд ухамсартай байр суурь баримталж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаад би маш их баяртай байгаа. Манай намын гишүүд ч баяртай байгаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Нам нэгдэх процесс амжилттай үргэлжилж байгаа. Энэ цаг үед хоёр намын нэгдэх асуудал хэн нэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байна. Үүнийг ажил хэрэг болгох ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Хоёр намын зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, намын их, бага хурлуудаа хийж, нэгдэх үйл явцыг ажил хэрэг болгоно" гэсэн.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудасдаа мөн л байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр: 

Үүх түүх, үзэл баримтлал нэг манай хоёр нам 100 жилийн ойгоороо нэгдэж Монголын ардчиллын бэхжилтийг хангах, сонгодог парламентын засаглалыг бий болгох чиглэлээр хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

Түүхэн ойгоороо эрх барьж буй МАН-ын хувьд ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Энэ үйлсэд МАХН маань хамтран оролцох болсонд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд баяртай байна.