Л.Гүндалай Ард Түмнээ Хайрлая намын даргын суудлаа гэргийдээ шилжүүллээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард Түмнээ Хайрлая намын дарга. Гэвч тэрбээр АН-ын даргын сунгаа болох үед  намын гишүүнчлэлээ сэргээж тус намын даргад нэр дэвшүүлж буйгаа дуулгасан.

Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, намын даргаар Л.Аззаяаг бүртгэжээ. Дээд шүүх, энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэсэн байна. Л.Аззаяа нь Л.Гүндалайгийн гэргий бөгөөд УИХын сонгуульд нэр дэвшиж байсан юм. 

Мөн  Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.