18-аас дээш насны иргэд маргаашнаас Ковидын эсрэг вакцины эхний тундаа хамрагдана

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийх юм.

Тэгвэл маргаашнаас вакцины эхний тунд 18-аас дээш насныхныг хамруулахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.