Сүүлийн 24 цагт 1098 хүнээс Covid-19 илэрч, найман иргэн нас барлаа

ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 32437 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 1092 бүртгэгдэж, гадаадаас зургаан тохиолдол зөөвөрлөгджээ. Улаанбаатар хотод 957 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Өчигдөр найман хүн нас барж, Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 88 боллоо. Сайн мэдээ нь сүүлийн 24 цагт 405 хүн эдгэж эмнэлгээс гарчээ.