Сүүлийн 24 цагийн дотор 856 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 856 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 31339 болж байна. 744 нь Улаанбаатарт,  112 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр дотоодын халдвар 30757, эмнэлгээс шалтгаалах халдвар 89, зөөвөрлөгдсөн тохиолдол 445, Улаанбаатарын халдвар 27259. Аймаг, орон нутгийн халдвар 3498 болж байна. Сүүлийн 24 цагт 1060 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Нийт 4451 хүн эмчлэгдэж байгаагаас 2574 нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 355 нь хүнд, 81 нь маш хүнд байна. 61, 64 настай 2 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 80 болж байна." гэлээ. 

Орон нутагт: 

  1. Ховд 2, 
  2. Дархан 24,
  3. Эрдэнэт 5, 
  4. Сэлэнгэ 2, 
  5. Төв 31, 
  6. Завхан 7, 
  7. Өвөрхангай 10, 
  8. Булган 2,
  9. Дундговь 2, 
  10. Дорнод 3, 
  11. Увс 1, 
  12. Архангай 16,
  13. Сүхбаатар 7, 

мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс харна уу

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/3579757042128569