Тусгай үүргийн нислэгээр гадаадын 61 иргэн иржээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус  нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг  тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.