М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөлөө. Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг

2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг

3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Сонирхуулахад энэ жингийн дэлхийн дээд амжилт "Паттаяа-2019" ДАШТ-ий үеэр тогтоогдож, БНХАУ-ын Ли Вень 146+186=332 кг-аар тогтоож байжээ.