ЭМЯ:  Сүүлийн 24 цагт 1264  хүнд халдвар илэрч, 4 иргэн нас барлаа

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 13.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1264  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 30.483 боллоо. Мөн хугацаанд 658 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 15.403   боллоо.

Улаанбаатарт 1127 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 26.515 боллоо.  Орон нутагт  137 тохиолдол бүртгэгдлээ.