Хөл хорионы хугацаа сунгах эсэх асуудлаар Засгийн газар хуралдаж эхэллээ

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс нөхцөл байдал хүндэрч, нас баралт нэмэгдсэн учраас хөл хориог дахин 14 хоног сунгах саналыг гаргаж, УОК-ын нэгдсэн хуралдаанаар дэмжсэн. 

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэнэ шийдвэрлэнэ. 

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрч, нас баралт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг  гаргасан бөгөөд хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын энэ тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.