УОК-ын нэгдсэн хуралдаан эхэллээ

Манай улсад сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч халдвар авсан хүний тоо өдөрт 1000-аас дээш тоогоор бүртгэгдэх болсон. Мөн түүнийг дагаад нас баралтын тоо нэмэгдэж өчигдрийн байдлаар энэ өвчний улмаас 61 хүн нас барсан гэх харамсалтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 14 хоног хөл хорио тогтоох саналыг гаргаад байна. Тэгвэл УОК-ын нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Хурлаар хөл хориог үргэлжүүлэх эсэх, мөн ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. УОК-ын хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ын гаргасан шийдвэрийг эцэслэх юм.

Ташрамд мэдээлэхэд, Израйль 2020.12.14-нд хөл хориотой вакцинаа эхлүүлэхэд халдвар нэмэгдээд 2 дахь тунгаа тариад 10 гаруй хоногийн дараагаар буурч 1 сарын дараа буюу 4 сар гэхэд халдвар 95 хувиар буурсан гэх мэдээллийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өгч байна.