Хатуу хөл хориог 14 хоногоор сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ. Саналыг УОК хэлэлцэн, Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм. Хэрэв хатуу хөл хориог 14 хоногоор сунгавал ирэх сарын 9-н хүртэл нийтээрээ "гэртээ" байх шаардлага үүснэ.

Хатуу хөл хориог дахин сунгах үндэслэлийн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр  "Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог анхнаасаа 28 хоног тогтоох санал гаргасан. Энэ өвчний нийт 2 удаагийн нууц үеийг өнгөртөл гэсэн үндэслэлээр 28 хоног тогтоох санал гаргасан. Халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнө нь 50-100 бүртгэгдэж байсан бол сүүлийн 3 долоон хоногийн хугацаанд 5 хоног тутам өвчлөл огцом буюу 2 дахин нэмэгдэж байсан. Жишээ нь 200 тохиолдол бүртгэгдэж байсан бол 5 хоногийн даруу шууд 400 болж байх жишээтэй. Ийм хурдацтайгаар өргөн тархах хэлбэр рүү шилжсэн учраас хөл хорионы хугацааг урт байх нь илүү үр дүнтэй. Олон улсад ч мөн хатуу хөл хорионы хугацаа урт байх тусам үр дүнтэй байдаг.

Эдийн засгаа аварч үлдэх, иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хөл хорионы хугацааг харгалзан үзэж Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Гэвч нөхцөл байдлыг дүгнэж, дараа дараагийн саналуудыг УОК-д хүргэж байна" гэлээ.

Гэхдээ шууд үргэлжлүүлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох гэхээсээ нөхцөл байдалтай уялдуулан тодорхой саналуудыг гаргасан хэмээн тэрбээр тодотгов. Мөн вакцинжуулалтын үе үаттайгаар уялдуулахаа мэдэгдсэн юм.

мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

https://www.facebook.com/watch/?v=462630838324263&t=0