Б.Хурцын гэргий С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг бүхлээр нь нууцаас гаргахыг шаардаж, иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэллээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, ял оноосон. Түүний гэргий Ү.Сарнай үүнийг эсэргүүцэж, ханийг нь хилсээр гүтгэсэн тул гэм буруйгүйг нь нотлохын тулд тэмцэнэ гэдгээ хэлж байсан юм. Тэгвэл Ү.Сарнай өөрийн цахим хуудсаараа дамжуулан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, "эрүүдэн шүүсэн" гэх хэргийг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримттай бүхэлдэн нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно гэдгээ мэдэгджээ.  Энэ тухайгаа тэрбээр: 

Амралтын өдрийн мэнд! Анх удаа дэлгэрэнгүй ярилцлаа өгч маш олон хүнээс зөндөө сэтгэлийн дэм, урам зориг өгсөн мессеж авлаа Миний хийж байгаа тэмцэл бол хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана тийм учраас " Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла" гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй. Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийг жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, "эрүүдэн шүүсэн" гэх хэргийг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримттай бүхэлдэн нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуульд ашиглах зэвсэг болгож, өчнөөн хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс энэ шударга бус байдлыг яг одоо л таслан зогсоохгүй бол болохгүй. 23 жилийн туршид улстөрчдийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас хэсэгчлэн биш бүхэлдэн нууцаас гаргаж хөндлөнгийн хуульчдаар дүгнэлт гаргуулж, нээлттэй сонсгол хийлгэх учиртай. Түүнээс биш бичлэг тасдаж үзүүлээд сошиалд шуугиан дэгдээснээр үнэнийг мэдэж чадахгүй. Энэ хэргийг тойрсон эрх мэдрэлтүүдийн "зодоон" ч мөд дуусахгүй. Миний бие дээрх хэргүүдийг улсын нууцаас шоу хэлбэрээр биш бүхлээр нь гаргахыг шаардаж, иргэдийн дунд гарын үсэг цахимаар цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байгаа Үнэнийг мэдэх гэсэн энэ тэмцэлд минь нэгдэхийг Та бүхнээс хүсэж байна Та дэмжиж байвал доорх линкээр орж гарын үсэг зурж нэгдээрэй Зөвхөн үнэнийг мэдэхийн тулд цуглуулж байгаа болно" гэжээ.

Мөн доорхи линкээр орж гарын үсэг зурахыг хүссэн байна. 

https://bit.ly/3toM6Kl

https://bit.ly/3toM6Kl

https://bit.ly/3toM6Kl