ТОКИО-2020: МЭДЭХ ЁСТОЙ 100 ЗҮЙЛ

“Токио-2020” зуны олимпийн XXXI наадам эхлэхэд 97 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж Олимпийн тухай болон Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг цувралаар хүргэж байна.

Хоёрдугаар хэсэг: Гандболын гадаа тэмцээнээс эхлээд жүдогийн медаль хүртэл.

35. Гандболын төрөл нь анх гадаа задгай талбайд зохиогддог байлаа. Харин 1972 оноос хойш танхимын гандболын төрлөөр зохион байгуулагдаж байна.

36. Токио-2020 олимпийн наадмын нээлтийн ёслолд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2 тамирчин туг барьж жагсах боломжтой.

37. Нээлтийн ёслолтын маргааш буюу 7 дугаар сарын 24-нд спортын 7 төрөлд медаль гардуулна. Үүнд: Байт харваа, замын дугуй, туялзуур сэлэм, жүдо, буудлага, тэквондо ба хүндийг өргөлтийн анхны медальтнууд тодорно.

38. Токио-2020 Олимпийн наадамд Узбекистаны гимнастикч Оксана Чусовитина дөчин таван насандаа 8 дахь олимпдоо оролцоно.

39. Олимпийн түүхэнд анх удаа Япон улсаар аялах олимпийн бамбарыг ус төрөгчөөр цэнэглэн асааж байна.

40. Япон улсын газар нутаг нь Хоккайдо, Хоншю, Кюүшюү, Шикокү, Окинава гэсэн 5 үндсэн арлуудаас бүрддэг.

41. Олимийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс. Тэрбээр 23 алт, 3 мөнгө , 2 хүрэл медаль,нийт 28 медалиар энгэрээ мялаажээ.

42. Олимпийн 5 удаагийн аварга, Унгарын гимнастикч Агнеш Келети нь энэ цаг үеийн хамгийн ахмад олимпийн аварга юм. Тэрбээр энэ онд 100 насныхаа ойтой золгожээ.

43. Уран сайхны гимнастик, усны уран сэлэлт, софтбол нь зөвхөн эмэгтэйчүүд өрсөлддөг олимпийн төрлүүд юм.

44. Токио-2020 олимпийг “Cэргээн босголт , бүтээн байгуулалтын наадам” хэмээн нэрлэсэн нь 2011 онд болсон Японы зүүн талын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Тохокү бүс нутгийг бүх талаар дэмжих зорилготой.

45. Япон улсын хүн ам 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 126,180,983 байна (НҮБ-ын сүүлийн үеийн мэдээллээс).

46. Тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн 6.18 м дээд амжилтыг Шведийн тамирчин Арманд Дуплантис 2020 онд тогтоожээ.

47. Токио-2020 сёрфингийн тэмцээн дөрвөн өдөр буюу 7 дугаар сарын 25-наас 28-нд төлөвлөгдсөн боловч тухайн үеийн далайн давалгааны байдлаас шалтгаалах тул Олимпийн сёрфингийн фестивалийг 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 01-ний хооронд гэж зарлажээ.

48. Испанийн уран сэлэлтийн тамирчин Она Карбонелл нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 медальтай боловч Лондон-2012 Олимпийн наадмаас л хоёрхон медаль хүртэж байв.

49. БНХАУ-ын баг тамирчид Лондон-2012 Олимпийн наадмын бадминтоны бүх төрөлд түрүүлсэн бөгөөд олимпийн наадамд тус спортын төрлөөр хамгийн олон (18) медалийг хүртсэн түүхтэй.

50. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээний 82.98 м дээд амжилтыг Польшийн тамирчин Анита Влодарчик 2016 онд тогтоосон байна.

51. Аргентин улс нь Афин-2004 Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд одоогоор анхны болон цорын ганц алтан медаль хүртсэн түүхтэй.

52. Рио-2016 Олимпийн наадамд Дүрвэгсдийн баг анх удаа оролцсон бөгөөд Токио-2020 наадамд өрсөлдөх тэдний бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байна.

53. Рио-2016 Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний үеэр Неймар хамгийн хурдан гоолын эзэн болсон бөгөөд Бразил - Гондурасын хагас шигшээ тоглолт эхэлмэгц 14 секундэд айлын хаалганд бөмбөг оруулж, шинэ рекорд тогтоосон юм.

54. Эрэгтэйчүүдийн 1,500 м-ийн гүйлтийн 3.26.00 секунд дээд амжилтыг Марокко улсын тамирчин Хишам Эль-Геррүж 1998 онд тогтоожээ.

55. Олимпийн наадамд анх удаа скейтбоүрдийн төрөл багтаж, гудамжны бa паркийн гэсэн 2 ангилалд аваргаа тодруулна.

56. Ширээний теннисийг анх “пинг понг”, “вифф вафф”, “ флим флам” хэмээн олон янзаар нэрлэдэг байжээ.

57. Сербийн теннисчин Новак Жоковичийн спортын замналд дутагдаж буй ганц цол хэргэм нь олимпийн аварга юм. Тэрбээр Бээжин-2008 олимпийн наадамд хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хүрэл медаль дээр буужээ.

58. Тэртээх Афин-1896 орчин үеийн анхны олимпийн хөтөлбөрт багтсан есөн спорт болох хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усанд сэлэлт, теннис, буудлага нь Токио- 2020 наадмын хөтөлбөрт албан ёсоор багтжээ.

59. Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын дээд амжилт 15.50 м бөгөөд Украины тамирчин Инесса Кравец 1995 онд тогтоожээ.

60. Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Хашимото Сейко нь өвөл , зуны нийт 7 олимпийн наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн налуу тойргийн уралдаанд тус тус оролцож байжээ.

61. Токио-2020 наадмын онцлох тэмдэг нь “ Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал ” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй.

62. Токио-2020 олимпийн наадамд гудамж талбайд хичээллэх бүрэн боломжтой 3 спортын авсаархан төрлийг шинээр нэмсэн нь дугуйн BMX чөлөөт үзүүлбэр, скейтбоүрд, 3х3 сагсан бөмбөг юм.

63. Олимпийн түүхэнд анх удаа спортын төрлүүдийн пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулжээ.

64. Барселона-1992 олимпийн наадмаас эхлэн хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчдыг оролцуулах, гэхдээ нэг багт 23-аас дээш насны мэргэжлийн гурван хөлбөмбөгч мэдүүлэхийг зөвшөөрдөг болсон юм. Гэвч Токио-2020 олимпийн наадам нэг жилээр хойшилсонтой холбогдож, энэ олимпийн насны хязгаарыг 24 болгож өөрчилсөн байна.

65. Олимпийн 4 удаагийн аварга, АНУ-ын Саймон Байлес нь гимнастикийн түүхэнд хамгийн олон медальт тамирчин юм. Тэрбээр олимпоос гадна ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ.

66. Афин-2004 наадмаас хойш Ямайкийн домогт ойрын зайн гүйгч Усайн Болтгүй анхны Олимп болно.

67. Токио гэдэг үг нь япон хэл дээр “Зүүн нутгийн нийслэл” гэсэн утгатай.

68. Жүдо бөхийн төрлөөр Япон улс Олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. 1964 онд жүдо бөх олимпийн төрөлд багтсанаас хойш Наран улсын үе үеийн жүдочид 36 алт, 18 мөнгө, 18 хүрэл медаль. нийт 72 медаль хүртжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...