​ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэж үзлээ

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан дөнгөж сая болж өндөрлөжээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаархи албан ёсны мэдээллийг тун удахгүй хүргэх болно.  

Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15  хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонхи эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэх юи байна.