ШӨХТГ-аас  Скайхапермаркет ХХК-ийг 20 сая төгргөөр торголоо

И-март худалдааны төв нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо.

Хэрэглэгчийн гомдол, хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд И-март худалдааны төвд худалдаалж буй зарим төрлийн жимс гарал үүсэл, сорт зөрөөтэй, үйлдвэрлэгч тодорхойгүй төөрөгдүүлсэн мэдээлэл хэрэглэгчдэд өгч худалдан борлуулдаг нь тогтоогдов. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасныг үндэслэн бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар