Б.Болороо болон түүний ээжид туслах хандивын аянд НЭГДЭЭРЭЙ

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороогийн ээж хорт хавдар туссан тухай Б.Болороо өөрийнхөө цахим хуудаст бичээд буй. Мөн түүний ээжийн эмчилгээнд ихээхэн хэмжээний мөнгө хэрэгтэй болсон тул ард иргэдээсээ хандив хүссэн юм. 

Тэрбээр "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө ээжид минь санаа тавин сэтгэл гарган холбогдож, асууж сураглаж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

Ээжийн маань шинжилгээний хариу өчигдөр гарсаан. Хортой хавдар эцсийн шат биш ч их хүндэрсэн байна гэнэ ээ. Эхлээд 2 жил орчим химийн эмчилгээ хийж байгаад түүний дараа хагалах боломжтой эсэхээ харж байж шийднэ гэнэ. 5 жил орчим эмчийн хяналтад байх ёстой гэнэ.

Анх надаас нууцаар шинжилгээ өгөх гээд очиход нь л эмч нь “ингэтэл нь яваад байхдаа яахавдээ, миний хамгийн дургүй хөх байна” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ л энэ үгийг нь хэлсэн учраас би ерөнхийдөө их муудаж гэдгийг нь ойлгож байсан, урьдчилсан хариуг нь 1 дэх өдөр аваад ээжээсээ түрүүлээд хортой гэдгийг нь мэдсэн, хэлэх зориг хүрэхгүй эмчээсээ мэдэг гээд өчигдрийг хүрсэн.

Өчигдөр дахин гүнзгийрүүлсэн шинжилгээ өгсөн. Ээж маань хөх нь өвчин ороод өвдөөд байгаа мөртлөө намайг бодоод өвдөөгүй царайлж суух юм. Бас аймшигтай нь нөгөө хөх нь бас өвчин ороод байна гэсэн. Бүүүр аймшигтай зүйл нь ээж маань бүр түрүү жилийн 2 сард мэдрэгдэж эхэлсэн ч намайг цагдаа, прокуророор яваад сэтгэл санаа хүнд байсан болохоор намайг бүүр босч ирэхээргүй болох байх гээд нууж яваад хүндрүүлсэн байна. Одоо дахин шинжилгээний хариу гарсны дараа эмчилгээг эхлүүлнэ.

Надад маш олон хүн гадагшаа явуул гэж зөвлөсөн ч ийм зүйлд ээжийнхээ санаа бодлыг сонсох нь зөв гэж бодоод өөрөөс нь асуухад “та нараасаа хол хүний нутагт байж чадахгүй эндээ эмчлүүлнэ” гэсэн. Тиймээс одоо би Монголдоо хамгийн сайн гэсэн газарт л түргэн эмчлүүлэхээр шийдсэн.

Энэ удаан хугацаанд нууж явчихаад өчигдөр хариугаа сонсоод уйлахдаа хүртэл “ээж нь ганцхаан өнөөдөр л уйлчихъя” гэж хэлсэн. Ганцхан миний төлөө бүх амьдралаа зориулсан байхад одоо миний ээжийг жаргааж тааваар нь амьдруулж болдоггүй юм байхдаа л гэж бодох юм.

Намайг пост оруулсны дараа маш олон хүн тусалъя, дансаа тавь гэх зэргээр холбогдсон. Би хариуг нь баттай болгосны дараа тусламж авах үгүйгээ шийдье гэж бодсон. ОДОО БИ ТА БҮХНЭЭС ХАНДИВ ХҮСЧ БАЙНА АА.

Намайг ихэнх хүмүүс мэднэ ээ, бардам нэр төрөө эрхэмлэдэг гээд. Угаасаа ээжээс минь суусан зан, хүнээс гуйхгүй амьдралаа авч явах ёстой гэсэн хатуу зарчмыг ээж маань надад бага байхаас минь суулгаж өгсөн. Би ч өнөөдрийг хүртэл ийм л байсан. ГЭХДЭЭ ЭЭЖЭЭС МИНЬ ҮНЭТЭЙ НЭР ТӨР ГЭЖ БАЙХГҮЙ. БУЯНЖАРГАЛ БАЙХГҮЙ БОЛ БОЛОРОО БАЙХГҮЙ УЧРААС ээжийнхээ өвчнийг сонссон цагаас эхлэн Болороогийн бардам зан байхгүй болсон.

Бас нэг хүсэх зүйл нь сүржигнэлээ гэж харж байгаа бол, хандивт нэгдмээргүй санагдвал зүгээр л хэлээ хазаад чимээгүй өнгөрөөрэй гэж гуйя. Ээж маань сөрөг зүйл уншиж битгий хямраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, одоо ч охиныхоо нэрийг муутгах юм хийлээ гээд шаналж суугаа хүн. Үнэхээр шүүмжилмээр санагдвал миний хувь чатруу шүүмжлээрэй гэж хүсье. Үнэхээр туслахыг хүссэн нь л туслаасай гэж хүсэж байна.

Төгсгөлд нь ээжид минь урам өгч зоригжуулж байгаа та нартаа баярлалаа. Ээж маань уншаад урам авдаг юм шүү. Хоёр эрдэнийхээ төлөө одоо би хүчтэй байна аа.

Хандивын аянг их олон байдлаар хийдэг бололтой. Хүмүүс ч олон янзаар хандаж байна. Гэхдээ би хүмүүст түвэг удахгүйгээр өөрөө шууд дансаа тавиад явчихъя гэж бодож байна. Түүнчлэн цугларсан мөнгө, үйл явцын талаарх мэдээллээ оруулаад явах болно оо.

ХАНДИВЫН ДАНС: Ө.БУЯНЖАРГАЛ- хаан банк 5219026913

Б.БОЛОРОО- төрийн банк 102900270802" гэжээ.