20 тн шатахуун, 12 тн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн асгарсан шатахууныг саармагжуулж аюулгүй болголоо

Хан Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны замд 20 тн шатахуун, 12 тн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн шалаанз маркийн автомашин замын хажуу руу унаж түлшний сав нь цоорч түлш асгарсан гэсэн дуудлага өчигдөр буюу 14-ний өдрийн 23:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 4 цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж, унасан атомашиныг татан босгох ажиллагааг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.