Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар ГХ-ны дэд сайдын Б.Мөнхжинг чөлөөлөх үү

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан эхэлсэн байна.

Энэ удаагийн хуралдаанаар: 

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
  • Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
  • "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл өчигдрөөс олон нийтийн анхаарлыг татсан. Түүнийг чөлөөлж магадгүй байгаа үндэслэл нь хөл хорионы үед албаны автомашин ашиглан согтуу эмэгтэйчүүдийг зочид буудал руу зөөсөн гэх цахим орчинд тавигдсан бичлэг. Харин тэрбээр энэ тухай хэвлэлүүдэд тайлбар өгөхдөө энэ бол улс төрийн явуулга хэмээсэн нь бий. 

Ташрамд мэдээлэхэд, Б.Мөнхжин нь Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, МАН -ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг албыг хашиж байсан юм.