Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Энэ талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан “Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

2021 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон
  • Иймд ebarimt.mn  дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Мөн гүйлгээ түр саатаад байсан 12.000 ахмадын тэтгэврийн дансруу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банкууд мэдээллээ.

ebarimt.mn – д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо.

Дараах холбоосоор заавартай танилцана уу

https://www.facebook.com/watch/?v=1532997976905109