Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмнээрээ тохуурхсаар

МАН өнгөрсөн сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж Засгийн газрын бүрдүүлсэн. Уг нь намын дарга У.Хүрэлсүх нь Засгийн газраа толгойлж байсан ч Ерөнхийлөгчийн соншуульд өрсөлдөнө гэсэн том амбици өвөртөлснөөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүх хүний өмнө буруутай гээд өөрөө эцэг хүний нинжин сэтгэл ярьсаар суудлаасаа буусан. Ингэснээр төр байтугай гэрээ, гэр байтугай өөрсдийгөө ч төлөвшүүлж чадаагүй залууст Монгол Улсын 3,3 сая хүн, Монголын төрийн жолоог атгах боломжийг олгосон. Гэвч харамсалтай нь өнөөдүүл нь ард түмнээрээ ээлж дараалан наадсаар.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ   цар тахлаа хумиж чадаагүй тул 14 хоногийн хөл хорио тогтооно. Үүний тулд иргэн бүртээ 300 мянган төгрөг олгохоор болсон гэдгээ дуулгасаар ард түмний өмнө гарч ирсэн. Ингэхдээ Татварын асуудлаар манай Төрийн санд түр байршуулсан Оюутолгойн мөнгийг ард түмэндээ өгч байна хэмээн тарааж эхэлсэн. Харамсалтай нь цагийг нь тулгаж хэлсэн хөл хорионоос болж, өчигдөр хотын зам ТЭГ зогсолт хийж, худалдаа үйлчилгээний төвүүд ачлаалаа дийлээгүйгээс гадна мах өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. 

Гэтэл өчигдөр орой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ээлжит “бэлгээ” ард түмэндээ барьсан нь 14 хоногийн хөл хорионы хугацаанд ард иргэдээ вакцинжуулахгүй гэсэн мэдэгдэл байлаа. Уг нь хөл хорио тогтоох үеэр Ерөнхий сайд нь энэ хөл хориог сүүлийнх байлгахын тулд  вакцинуулалтыг идэвхижүүлнэ хэмээж байсан юм. Гэтэл ард түмнийг яг хөл хорионд ороод одоо л дархлаажуулалтад хамрагдана гээд ажлаа төлөвлөсөн байхад нь бүгдийг тас цохиж  дээрх мэдээллийг ЭМЯ нь өгөв.  Иймээс л олон нийт бухимдаж байна.

Үнэндээ бол өөрсдөө Английн Оксфордын "АстраЗенека" вакциныг хийлгээд хоёрдахь тунгаа камерын өмнө хадгалуулсан хүмүүст ард түмэн ямар вакцин хийлгэх, хоёр дахь тун нь хугацаанд байх үгүй нь ямар ч хамаагүй юм даа.