Хүнсээ нөөцлөх гэсэн иргэдээс болж Хүчит шонхор зах орчмын замын ачаалал эрс нэмэгдэжээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоохоор болж, энэ тухай мэдээллийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Улмаар маргааш буюу бямба гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж нэг удаа олгох, иргэдийг энэ хугацаанд халдвар хамгаалын дэглэмээ сайн барих, ингэснээр цар тахлыг хумих боломтой гэсэн. 

Тэгэл Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнөөдөр өглөөнөөс эхлэн "Хүчим Шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрч, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их нэмэгджээ. 

Иймд иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны  төв рүү чиглэхгүй байхад анхаарна уу хэмээн албаныхан мэдээлж байна.